Чиний үг шиг...

 

Бундан бундан хэлбэрээр бороо зөөлөн асгарч

Булгилах зүрхэнд минь чиний хайр шиг цутгана

Инээд цацлан алхах хайрын ханхүү чиний

Итгэл хайрын үгс шиг чимээгүйхэнээр надад хүрнэ

Тэр л бороо чиний үг ч юм шиг... 

Тунгалаг мөнгөн дусал бүрээр нь амиллаж

Турьхан бороо чиний аялгуунд бүжих би дуртай

Тийм л яруухан зун цагийг хөлөглөөд

Туниж аргадуулах дурлал чамдаа би очих дуртай

Ятгын эгшиг шиг уянгалаг чимээнд нь хөглөгдөж

Ямар удаан хүлээснээ би мартчихдаг

Яруухан шүлэг шиг бардам чинийхээ үгээр жигүүрлэж

Янаг хайрынхаа болзоонд яарах би дуртай.

Хэлээгүй байсан ч мэдчихдэг хэтэрхий их хайрын чинь үнэнийг

Хэнээсээ ч би нууж сэтгэлийн жолоогоо татах юм бэ

Хэтэрхий эрхэлсэн жаргалтай мөчүүдийг хамтдаа л элээх гэж

Хэн нэгнээс чамайгаа харамлахгүй гээд яах юм бэ

Бороо шиг асгарах гомдолын чинь үгсийг арчиж хаячихаад

Бодлоороо чамайгаа аргадаж суух минь надад жаргалтай байдаг

Нар шиг төөнөх чинийхээ илчинд дулаацаж алхахдаа

Намайг л гэсэн сэтгэлийг чинь мэдрэх сайхан байдаг

Жаргалтай байхдаа, бас чамтайгаа байхдаа

Замбуулинд би ямар азтай төрсөнөө ухаардаг юм

Жаргал зовлон бүхнээ хоёулаа хувааж амьдарна гэж

Чамдаа би амлахдаа дандаа би чинийх байдаг

Энэ блог таалагдаж байвал дэмжээд доод зургийг 1 дарчихаарай.

Сэтгэгдэлүүд:

1. Julia_976 | 2012-08-24 20:37:52
Бодлоороо чамайгаа аргадаж суух минь надад жаргалтай байдаг

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

Миний блог

Хязгаар нь үл харагдах мөрөөдөлдөө тэмүүлж явна.